
Урьдчилсан мэдээ > ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-03-31 09:43:59
2021 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан мэдээ
2021 оны хаврын хөрсний угтвар чийгийн
урьдчилсан мэдээ
2021 оны 4 дүгээр сарын дунд арав хоногт уриншилсан талбайн 0-20, 0-50 см гүний хөрс гэсэх үеийн ашигтай чийгийн нөөцийг 2020 оны намрын хөрс хөлдөхөөс өмнө тодорхойлсон намрын нөөц чийгэн дээр тооцоолон гаргахад Сэлэнгийн Ерөө, Баруунбүрэн, Номгон, Алтанбулаг, Зүүнбүрэн, Дархан-уулын 5-р бригад, 4-р бригад, Алтангадас, Төвийн Жаргалант, Хөвсгөлийн Эрдэнэбулганд хангалттай, Булганы Хутаг, Сэлэнгэ, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Цагааннуур, Орхон, Хушаат, Мандал, Төвийн Угтаал, Баянчандмань, Хөвсгөлийн Тариаланд дунд зэрэг, Архангайн Төвшрүүлэх, Булганы Тэшиг, Бүрэгхангай, Дорнодын Халхгол, Чойбалсан, Сэлэнгийн Баруунхараа, Дархан-Уулын Цайдамын талбай, Төвийн Эрдэнэсант, Борнуур, Цээл, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Гурванбаян, Орхоны Улаантолгойд хангалтгүй байхаар байна.
Гуурстай талбайн хувьд 0-20, 0-50 см гүний хөрс гэсэх үеийн ашигтай чийгийн нөөц Сэлэнгийн Ерөө, Баруунбүрэн, Номгон, Алтанбулаг, Дархан-уулын 6-р бригад, Төвийн Баянчандмань, Жаргалант, Хөвсгөлийн Тариаланд хангалттай, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Дархан-Уулын Алтангадас, Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Эрдэнэбулганд дунд зэрэг, Булганы Хутаг, Тэшиг, Бүрэгхангай, Сэлэнгийн Орхон, Баруунхараа, Хушаат, Мандал, Дархан-Уулын Цайдамын талбай, Төвийн Угтаал, Эрдэнэсант, Хэнтийн Өмнөдэлгэр, Гурванбаян, Биндэр, Орхоны Улаантолгойд хангалтгүй байхаар урьдчилсан мэдээ гарлаа.
Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс
2021 оны 3 дугаар сарын 31

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
14 цаг




ӨНӨӨДӨР - 2021/04/16



8 м/с


Шинэ мэдээ

